Харааны Шилийг Урлагийн Уран Бүтээлтэй Андуурсан нь


Урлагийн уран бүтээл гэдэгийг бид уран зураг, бүжиг болон дуу гэж боддог боловч энэхүү урсгал нь маш олон төрөлөөс бүрддэг гэдэгийг дараах болсон явдалаас та харна бизээ.

Сан Франциско хотын Шинэ үеийн урлагийн уран бүтээлийн музейд уран бүтээл сонирхож явсан Кэвин Нүэн болон Тжэй Хаяатан хэмээх 16 болон 17 настай хоёр хүүхэд үзэж байсан бүтээлүүдийг өөрсдөө ч хийж чадна хэмээн бодож үүнийгээ нотлохоор Кэвиний зүүж явсан харааны шилийг тус галлерэйн шалан дээр тавин хажуугаар өнгөлж буй хүмүүсийг яах эсэхийг отон харсан аж.

Шилийг харсан хүмүүс үүнийг урлагийн уран бүтээл хэмээн андууран зургийг нь дарж эхэлсэн аж. Кэвин мөн адил тус хүмүүстэй хамт зургийг даран твиттэрт оруулан тайлбарласан юм. Тус явдал нь интернет сенсаац болсон юм. Кэвин болон Тжай нь явахын алдад шилээ шалнаас аван буцаан зүүх нь нилээн эвгүй байсан хэмээн дурдсан аж.

Урлаг болон уран бүтээл нь амьдралын бүх өнцөгөөс үүсж болдог гэдгийг та энэхүү түүхээс харна бизээ.

Comments

Popular posts from this blog

Гэгээн Мари болон Есүсийн Барималын Хөгжилтэй Түүх

Хуучин зураг хэрхэн буруу сэргээх вэ?