Хуучин зураг хэрхэн буруу сэргээх вэ?
Хуучин зураг сэргээх нь өөрөө урлаг гэж болох бизээ. Энэхүү урлаг нь маш их чадвар, цаг болон тусгай химийн бодис шаардагддаг болон хүн болгон хийж чадахгүй ажлын нэг болох нь энэ хөгжилтэй түүхэнд агуулагдана.
Испани улсын Борхас хотын 16 дугаар зууны сүмд 19 дүгээр зууны сүүлээр зурсан Эсса Хомо нэртэй Есүсийн зургыг 81 настай Сэсилиа Гимэнэз гэх хөгшин сэргээх гэж оролдсон боловч эцсийн үр дүнг та бүхэн дээрээс харж байгаа болно.
Хадагтай Гимэнэз нь "Есүсийн дүрээс гадуурахыг давхарлан зурахад амар байсан боловч нүүр хэсэг дээр хамгийн их асуудал гарсан" хэмээн ярилцлага өгсөн аж.
Эцэстээ тус зургийг сэргээх оролдлого нь бүтэлгүйтсэн боловч тухайн түүхийг маш олон хүн интернетээр харан хөл хөдөлгөөн багатай Борхас хот нь аялал зуучлалын төв болсон нь өөрөө бас нэгэн сонирхолтой түүх болон үлдсэн болно.
Comments
Post a Comment